НЭГ Эрдмийн бүтээл



Төслийн ерөнхий зорилго: 

Оюутан, судлаачдын эрдмийн ажлыг дараачийн залуу үе, бүх нийтийн хэрэгцээнд зориулан цуглуулдаг оюуны баялгийн хуримтлалын шинэ тогтолцоог бий болгоно.


Төслийн үр дүн (2013 он)

 

НЭГ Эрдмийн бүтээл сангийн программ хангамжийг бүрэн ажиллагаанд оруулна. Сан 2013-2014 оны сургалтын жилд ажиллаж эхэлнэ.


Төслийн товч танилцуулга

БШУЯ-наас гаргах журмын дагуу их, дээд сургуулиудын бакалавр, магистр, докторын 

сургалтанд суралцагсад эрдмийн ажлаа НЭГ Эрдмийн бүтээл онлайн санд бүртгүүлэн заавал тавьж байх тогтолцоог бүрдүүлнэ. Энэ санд жил

тутам 20-30 мянган эрдмийн ажлыг шинээр нэмж оруулж явна. 


Э

нэ төсөл дараахь ач холбогдолтой.

Үүнд:


  1. Монголчуудын мэдлэгийн шинэ, нээлттэй хуримтлалыг бий болгоно

  2. Монголын дээд боловсролын чанарыг эрс ахиулна

  3. Хуулан бичлэг буюу plagiarism-н эсрэг хийх том алхам болно

  4. Их дээд сургуулиудад хийсэн судалгаа, шинжилгээний бүтээлүүдийг нийгэмд, бизнест сурталчилан таниулна

  5. Багш, оюутнууд сонирхлоороо нэгдэн ажиллах онлайн хамтын ажиллагааны шинэ боломж бүрдэнэ  

  6. Төгсөгчид ба ажил олгогчдыг холбож, чанартай төгсөгчид өрсөлдөхүйц ажлын байранд очих боломж бүрдэнэ

  7. Монголын R&D хөгжих шинэ боломжийг бий болгоно


Дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж буй ижил төстэй зарим төслүүдээс дурьдвал:

НЭГ Эрдмийн бүтээл санг Интернэтийн Cloud computing технологид тулгуурласан программын нээлттэй эх кодыг ашиглан байгуулна.  


Оюутан, судлаачдад НЭГ Эрдмийн бүтээл санд өөрийн бүтээлээ өөрсдөө оруулж байх боломжийг бүрдүүлнэ.


Comments