НЭГ Оюутан



Төслийн ерөнхий зорилго

Монголын их, дээд, мэргэжлийн сургуулийн БҮХ багш, оюутныг, улмаар дунд сургуулийн бүх багш нар, ахлах ангийн сурагч НЭГ БҮРИЙГ өөрийн онлайн багцтай (и-мэйл, видео холболт, хувийн вики, блог сайт, ...) болгож онлайн сургалтын бүх төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх технологийн нэгдсэн суурийг бүрдүүлнэ.

Төслийн үр дүн (2013 он)

Google компанитай тохиролцсоны дагуу Улаанбаатар хотын бүх Их, дээд сургуулиудыг (170 мянган оюутан, багш нарыг) Google Education сүлжээнд хамруулна.

Төслийн товч танилцуулга

Төслийн эхний шатыг Google компанитай хамтран хэрэгжүүлнэ. Монголын БҮХ багш, сурагчдыг онлайн багц хэрэгсэлтэй болгох төслийг хэрэгжүүлэх ажлын бэлтгэл эхэлсэн.

Боломжит их, дээд, дунд сургууль бүр дээр онлайн багцын талаар сургалт явуулж, НЭГ Академи дэд төслийн хүрээнд энэ талаар 30 видео хичээл бэлтгэнэ.

Онлайн багцыг эзэмших Багшийн болон оюутан сурагчдад зориулсан гарын авлага, ном, нийтлэлүүдийг бэлтгэнэ. 


Comments