НЭГ Эх сурвалж



Төслийн ерөнхий зорилго

Монголын түүхтэй холбоотой чухал эх сурвалуудын цахим хуулбарыг Интернэтэд байрлуулж бүх нийтийн хүртээл болгоно.


Төслийн үр дүн (2013 он)

Монголын түүхийн эх сурвалжийн онлайн санг байгуулж түүхийн 200 чухал баримтын хуулбарыг түүнд байрлуулна.


Төслийн товч танилцуулга


Архивт хадгалдаж буй түүхийн эх сурвалж,

бичиг баримтууд

нь он цагийн эрхээр элэгдэн муудах эрсдэл ихтэй учир тэдгээрийг олон нийтэд нээлттэй үзүүлэх боломж хомс байдаг. Тиймд дэлхийн олон орон архиваа цахимжуулах, Интернэтийн нээлттэй онлайн сайт, виртуал музей байгуулах замаар үндэсний түүхийнхээ чухал эх сурвалжуудыг олон түмний хүртээл болгох алхам их хийж байна.

Жишээ нь: 

НЭГ Эх сурвалж санд Монголын түүхийн чухал эх сурвалжууд, баримт бичиг, зураг, дүрс болон дуу бичлэгийг онлайн хэлбэрээр байршуулна. Санд Монголын эрт үеийн түүх, 20 ба 21-р зууны улс төр, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, шашин, ардын уламжлалт зан үйлтэй холбоотой эх материалуудын цахим хуулбарууд тавигдана.



Энэ сайтад улсын мэдэлд төдийгүй, хувь хүмүүс, дотоод, гадаадын байгууллагуудад хадгалагдаж буй түүхийн бичиг баримт,  материалыг хуулбарлан тавина. Тиймд НЭГ Эх сурвалж санг олон түмний нээлттэй оролцоонд тулгуурласан төслөөр байгуулах юм.  


Монголын түүхийн ховор баримтуудыг нэг бүртгэлд оруулж, танилцаж судлахад нээлттэй,

дөхөм

болгосноор шинжлэх ухаан, боловсролын шинэ бүтээлүүд олноор төрөн гарах, олон нийт түүхээ зөв ойлгож, улс орныхоо хөгжилд илүү ухамсартай оролцох чухал нөхцөл бүрдэнэ. 


Түүхийн эх сурвалжийн нээлттэй сан нь 

монголчууд бидний түүхийн мэдлэгийг дээшлүүлж, аливаа түүхэн үйл явдал, бүтээл, судалгаанд нотолгоо баримттайгаар хандан үнэлэлт, дүгнэлт өгөх соёлыг төлөвшүүлнэ.



Comments