Төслийн ерөнхий зорилго
Төслийн үр дүн (2013 он)
Өнөө цагт дэлхийн олон оронд Боловсролын нээлттэй нөөц материал - Open Educational Resources (OER), Бүх нийтэд зориулсан нээлттэй онлайн сургалтад - Massive open online course (MOOC) тулгуурласан боловсролын системийн шинэчлэл, өөрчлөлтийг өргөнөөр хэрэгжүүлж байна. Жишээлбэл: Массачусетсийн Технологийн Их Сургуулийн хичээлийн нээлттэй хөтөлбөр -
БНХАУ, Африкийн жишээ -
Төслийн эхний шатанд Khan Academy-ийн 3000 гаруй видео хичээлээс 100-г сонгон авч монгол хэл рүү орчуулан гаргана. Бүх хичээлүүд Creative Commons лицензийн дагуу тавигдана. НЭГ Академи төслийн дараагийн үе шатанд гадаад, дотоодын их дээд, ерөнхий боловсролын сургуулиуд, мэргэжлийн болон албан бус сургалтын нээлттэй хичээлүүдээс үнэ төлбөргүйгээр, монгол хэл дээр хэрэглэхээр тавина. Нээлттэй боловсрол, онлайн сургалтын шинэ хандлагыг эрчтэй сурталчилж, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Сургалтын нээлттэй материал, видео хичээл бэлтгэх хөдөлгөөнийг өрнүүлж, эрдэмтэн, багш нар, олон нийтийн өргөн оролцоог хөхүүлэн дэмжсэн хууль эрх зүй, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлнэ. |
Дэд төслүүд >