Google Education

НЭГ ОЮУТАН дэд төсөл нь Google корпорацийн дэмжлэгтэйгээр Монголын БҮХ их, дээд сургуулийн 170 мянган оюутан, багш НЭГ БҮРИЙГ орчин цагийн боловсролын  стандарт, шаардлагад бүрэн нийцсэн имэйл, видео холболт, хувийн вики, блог сайт, нийгмийн сүлжээ болон бусад олон функц бүхий  Google Education онлайн багц хэрэгслээр үнэ төлбөргүй хангаж үйлчлэх үйл ажиллагаагаа 2012 оны 11 дүгээр сарын 1нээс эхлэн орон даяар эхлүүллээ.

Googleийн платформ дээр суурилсан Интернэтийн орчин дахь онлайн багц хэрэгсэл  нь онлайн хамтын ажиллагааны дараах боломжуудаар хангагдсан. Үүнд:

  • Sites : маш хялбар аргаар өөрийн вэб хуудастай болох
  • Drive : файлаа онлайн горимд хадгалан,  хаанаас ч файлаа ашиглах
  • Email : 25 гигабайт хэмжээтэй мэдээллийн өндөр нууцлал бүхий имэйл. Жишээ нь: alumni@num.edu.mn
  • Calendar : ажил, уулзалтын хуваариа календарын дагуу тэмдэглэн төлөвлөж, гар утас, имэйлтэйгээ холбох
  • Contacts: харилцагчдынхаа хаягийн санг үүсгэн гар утастайгаа холбон  компьютерээсээ болон гар утаснаасаа видео хэлбэрээр харилцах
  • Google + : сошиал сувгаар мэдээлэлээ түгээх, авах зэрэг Google корпорацийн олон шилдэг үйлчилгээнүүдийг ашиглах боломжуудаар хангаж байна.

 Их дээд сургуулиуд өөрийн багш, ажилтан, оюутны тоо болон онлайн багцыг хариуцан ажиллах ажилтныхаа нэр, имэйл хаяг, утасны дугаарыг манай төслийн project@one.mn хаягаар ирүүлнэ үү.

Comments