CreativeCommons

Мэдлэг, бүтээлээ бусадтай солилцох харилцааг Сreative Сommon зохицуулдаг.

Сreative Сommon буюу бүх нийтийн нээлттэй бүтээлийн талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх болон хэрэглээг дэмжих, хөгжүүлэхэд стратеги, бодлогын түвшинд шийдэх асуудал их бий бөгөөд НЭГ Монгол төслийн баг нь Монгол улсын хэмжээнд нээлттэй лицензийг нэвтрүүлэх үйл ажиллагааг зохицуулах албан ёсоор авахаар эрхийг 2012 оны 11 дугаар сард  авахаар ажиллаж байна. Түүнчлэн нээлттэй лицензийн хууль эрх зүйн баримт бичиг болон бусад холбогдох асуудлуудыг НЭГ Монгол төслийн хэмжээнд судлах юм.

Соёл, шинжлэх ухаан, боловсролын бүтээл, мэдлэг, мэдээлэл солилцооны соёл боловсролыг хөгжүүлэхэд чиглэгдсэн Сreative Сommon лиценз буюу Бүх нийтийн нээлттэй  бүтээлийн лицензийн арга хэрэгсэл, технологи, хөтөлбөрүүдийн талаарх олон нийтийн боловсролыг нэмэгдүүлж, цар хүрээг нь тэлэх шаарддагатай.

НЭГ Монгол төсөл нь төсвийн санхүүжилттэй боловсролын материалуудыг нээлттэйгээр лицензжүүлэх, нээлттэй лицензийн талаарх олон нийтийн ойлголт, хэрэглээг дэмжих,  сургалтын материалыг нээлттэйгээр чанаржуулах  чадавхийг бэхжүүлэх, боловсролын нээлттэй нөөц материалыг үндэсний хэл, соёлын онцлогыг харгалзан хөгжүүлж, түүнийг авч хэрэглэх, түгээн дэлгэрүүлэх ажлыг дэмжиж ажиллана.

Боловсролын нээлттэй нөөц материал буюу Open Educational Resource:

Боловсролын нээлттэй нөөц материал нь олон нийтийн  суралцах, сургах, судалгаанд ашиглахад зориулсан техт, видео, зураг хэлбэрээр интернэтэд нээлттэйгээр тавигдсан дижитал материалууд юм. Сүүлийн жилүүдэд мэдээлэл харилцаа, холбооны технологийн асар хурдацтай хөгжилтэй уялдан Боловсролын нээлттэй нөөц материал (БННМ)уудыг интернэтэд нээлттэй байршуулж, бусдад хэрэглүүлэхэд дэлхийн улс орнууд ихээхэн анхаарч байна. Учир нь боловсролын нээлттэй материалыг олон хүн нэгэн зэрэг, үнэ төлбөргүйгээр, орон зай, цаг хугацаанаас хамааралгүйгээр ашиглаж, мэдлэг, чадвараа сайжруулах боломжтой байдаг. Мэдээллийг хэрэглэгчдэд асар богино хугацаанд хүргэдэг, өртөг зардал багатай байдгаараа энэ арга зам нь хүн ам нь алс зайдуу, тархай байршсан, өргөн уудам газар нутагтай манай улсын хувьд улам ч илүү ач холбогдолтой юм.

 

 

Comments